31 дугаар зүйл. Мал эмнэлгийн хяналт /Энэ зүйлийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

МАЛ, АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

31 дугаар зүйл. Мал эмнэлгийн хяналт /Энэ зүйлийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

31.1.Мал эмнэлгийн хяналтыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, гаалийн байгууллага, аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газар, сум, дүүргийн мал эмнэлгийн тасаг, мал эмнэлгийн хяналтын цэгийн эрх бүхий мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч хэрэгжүүлнэ. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

31.4.1.Засгийн газрын эрх олгосноор гадаад улс, олон улсын байгууллагатай мал эмнэлэг, хорио цээрийн талаар хамтран ажиллах тухай гэрээ, хэлэлцээр байгуулах; /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

31.4.2.салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, үр дүнд дүн шинжилгээ хийх, боловсронгуй болгох, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын бодлогыг тодорхойлох, төлөвлөх, хэрэгжилтийг хангуулах. /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

31.5.2.Монгол Улсад импортлох мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд тавигдах мал эмнэлэг, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг батлах; /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

31.5.3.олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ олгох; /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

31.5.5.импортлох мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээл, тэжээлийн нэмэлтэд эрсдэлийн үнэлгээ хийх; /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

31.5.6.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх. /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

31.6.1.мал, амьтан, тэдгээрийн хашаа, байр, ус, бэлчээр, өвс, тэжээлд болон мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн бэлтгэх, хадгалах, тээвэрлэх, худалдах явцад мал эмнэлэг, эрүүл ахуй, ариун цэврийн үзлэг, шинжилгээ хийлгэсэн эсэхэд хяналт тавих; /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

31.6.2.мал, амьтны халдварт өвчин тараах, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах эрсдэлтэй мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхийг хориглох, шаардлагатай тохиолдолд устгах; /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

31.6.4.мал эмнэлгийн үйлчилгээ эрхлэх, мал, амьтны эм, эмнэлгийн хэрэгсэл, тэжээлийн нэмэлт, мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн бэлтгэх, боловсруулах, үйлдвэрлэх, хадгалах, худалдах үйл ажиллагаанд хяналт тавьж, дүгнэлт гаргах; /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

31.6.5.мал, амьтны эм, биобэлдмэл, өвчин үүсгэгч болон бүтээгдэхүүний омог, эмийн түүхий эдийг үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх, худалдах, хэрэглэх, эмийн жор бичих, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, эсхүл олон улсын хэрэглээнээс хасагдсан тэжээлийн нэмэлтийг зах зээлээс эгүүлэн татах явцад хяналт тавих, дүгнэлт гаргах; /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

31.6.6.Мал, амьтны эрүүл мэндийн бүртгэл, мэдээллийн сангийн хөтлөлтөд хяналт тавих; /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

31.6.7.мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, тээвэр, тууврын замд саатуулж, хорио цээрийн хяналтад авах; /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

31.6.9.малын эмчийн мэргэжлийн итгэмжлэлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох үндэслэл, дүгнэлтээ эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлэх; /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

31.6.10.мал эмнэлгийн үйл ажиллагаанд мөрдөх стандарт, техникийн зохицуулалт, захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтэд хяналт тавих; /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

31.6.11.мал эмнэлгийн үйлчилгээний төлөвлөлт, гүйцэтгэлд удирдамжийн дагуу хяналт шалгалт хийх. /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

31.7.Мал эмнэлгийн хяналттай холбоотой энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар зохицуулна. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

31.8.Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ олгоход дараах баримт бичгийг бүрдүүлнэ: /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

31.8.2.мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мал эмнэлгийн лабораторийн дүгнэлт; /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

31.8.3.худалдах, худалдан авах гэрээ, бэлэглэлийн гэрээ болон түүнтэй адилтгах баримт бичиг. /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.