32 дугаар зүйл. Малын эмч, мал эмнэлгийн ажилтны нийгмийн баталгаа

МАЛ, АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

32 дугаар зүйл. Малын эмч, мал эмнэлгийн ажилтны нийгмийн баталгаа

32.1.Малын эмч, мал эмнэлгийн техникийн ажилтан нь дараахь нийгмийн баталгаагаар хангагдана:

32.1.1.мал эмнэлгийн байгууллагад мэргэжлээрээ таваас дээш жил ажиллаж байгаа малын эмчийг таван жил тутам мэргэжил дээшлүүлэх сургалтад улсын зардлаар хамруулах;

32.1.2.сум, дүүргийн мал эмнэлгийн байгууллагад мэргэжлээрээ ажиллаж байгаа бол жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд ажил олгогчийн зардлаар хамруулах;

32.1.3.шинэ болон дахин сэргэж байгаа халдварт өвчний голомтод ажиллаж халдвар авсны улмаас, эсхүл албан үүргээ гүйцэтгэх үедээ амь насаа алдсан тохиолдолд түүний ар гэрт 36 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг төрөөс олгох;

32.1.4.мал, амьтны гоц халдварт өвчний голомтод, энэ хуулийн 19.1, 19.3-т заасан мэргэжлийн баг, ангийн бүрэлдэхүүнд дайчлагдан ажиллах бол хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэглэлээр хангах, томилолтын зардлыг ердийн үеийнхээс гурав дахин нэмэгдүүлж мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага олгох; /Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

32.1.5.сумын мал эмнэлгийн тасагт ажиллаж байгаа малын эмчид таван жил тутам нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг төрөөс олгох.

МАЛ ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САНХҮҮЖИЛТ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.