5 дугаар зүйл. Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалахад баримтлах зарчим

МАЛ, АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалахад баримтлах зарчим

5.1.Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах талаар дараахь үндсэн зарчмыг баримтална:

5.1.1.мал эмнэлгийн үйлчилгээний мэргэжлийн, шуурхай, бие даасан, нэгдмэл байдлыг хангах;

5.1.2.мал эмнэлгийн үйлчилгээг энэрэнгүй ёс, шинжлэх ухааны мэдлэгт тулгуурлан тэгш, хүртээмжтэй хүргэх;

5.1.3.нийтийн эрүүл мэндийг хамгаалах, худалдааны хориг саадыг арилгахад чиглэх;

5.1.4.үндэсний онцлог, уламжлалд тулгуурлан, олон улсын жишиг, чиг хандлагад нийцүүлэх;

5.1.5.төр, иргэн, хуулийн этгээдийн хамтын үйл ажиллагаанд тулгуурлах.

МАЛ, АМЬТНЫ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.