6 дугаар зүйл. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ

МАЛ, АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ

6.1.Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг ерөнхий ба тусгай хэлбэрээр зохион байгуулна.

6.2.Урьдчилан сэргийлэх ерөнхий арга хэмжээ нь мал, амьтны бүх төрлийн өвчнөөс сэргийлэхэд чиглэгдэнэ.

6.3.Урьдчилан сэргийлэх ерөнхий арга хэмжээнд хашаа, байр, тээврийн хэрэгслийн эрүүл ахуй, ариун цэвэр, орчны цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэл, шилжилт хөдөлгөөний хяналт хамаарна.

6.4.Урьдчилан сэргийлэх тусгай арга хэмжээнд эрсдэл бүхий халдварт өвчний тархалтыг хязгаарлах, халдварлалтын хувийг бууруулахад чиглэгдэх бөгөөд тархвар зүйн судалгаа, дархлаажуулалт, нүүлгэн шилжүүлэлт, шилжилт хөдөлгөөний хяналт хамаарна.

6.5.Зайлшгүй шаардлагаар хэрэгжүүлэх мал эмнэлгийн арга хэмжээнд мал, амьтнаа тогтоосон хугацаанд хамруулаагүйгээс бусдад учирсан хохирол болон уг арга хэмжээг нөхөн хэрэгжүүлэхэд зарцуулсан зардлыг мал, амьтан өмчлөгч хариуцна.

6.6.Малын халдварт, гоц халдварт, шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг товлосон хугацаанд хэрэгжүүлээгүй, эсхүл мал эмнэлгийн үйлчилгээний заавар, стандартыг мөрдөж ажиллаагүйн улмаас бусдад учирсан хохирлыг мал эмнэлгийн үйлчилгээний нэгж хариуцна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.