9 дугаар зүйл. Малын генетик нөөцийг ашиглах тусгай зөвшөөрөл
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
9.1.1.үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх үр, өндгөн эс, хөврөлийн тоо, сорьцын хэмжээ; /Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.1.2.ашиглах зорилго, зориулалт, үйл ажиллагааны чиглэл;
9.1.3.нийлүүлэгч, хүлээн авагч улс, хуулийн этгээдийн нэр;
9.1.4.гарваль болон нийлүүлэгч улсын нэр;
9.1.5.хүлээн авах, хүргэх боомт, тээврийн хэрэгсэл, тээвэрлэлтийн хэлбэр, ажил гүйцэтгэх байгууллагын нэр.
9.2.Тусгай зөвшөөрөл хүсэгч нь Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т заасан баримт бичгээс гадна дараахь баримт бичгийг нэмж хавсаргана: /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.2.1.тусгай зөвшөөрлийн хугацаанд гадаадаас авах, гаргах малын төрөл, зүйл, үүлдэр, нас, хүйс, тооны талаарх мэдээлэл; /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
9.2.2.энэ хуулийн 10.2-т заасан гэрээний хувь монгол хэлээр.
9.2.3.гадаадаас сайжруулагч мал, малын үржүүлгийн бүтээгдэхүүн авах тусгай зөвшөөрөл хүсэгч нь мал аж ахуй, малын үржүүлгийн чиглэлээр гурваас доошгүй жилийн хугацаанд үйл ажиллагаа эрхэлсэн талаарх туршлагын мэдээлэл, нотлох баримт; /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./
9.2.4.гадаадаас сайжруулагч мал авах тусгай зөвшөөрөл хүсэгч нь тухайн малыг үржүүлэхээр төлөвлөсөн бүс нутгийн бүдүүвч зураг, малын тавлаг байдлыг хангасан, стандартын шаардлагад нийцсэн зориулалтын хашаа, байр, бэлчээрлүүлэх, тэжээх талбай, усан хангамжтай эсэх талаарх мэдээлэл, нотлох баримт; /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./
9.3.Энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан зөвшөөрөлтэй холбогдсон энэ хуулиар зохицуулаагүй бусад харилцааг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
9.4.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь малын генетик нөөцийг ашигласан үйл ажиллагааны тайланг малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 12 дугаар сарын эхний хагаст багтаан ирүүлнэ.
9.5.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө хүсэлтээ малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана.
9.6.Энэ хуулийн 9.4-т заасан тайланг хугацаанд нь ирүүлээгүй, эсхүл энэ хуулийн 9.5-д заасан хугацаанд хүсэлтээ ирүүлээгүйгээс тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно. /Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
9.7.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсгийн 12.9-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гадаадаас сайжруулагч мал, малын үржүүлгийн бүтээгдэхүүн авахын өмнө тухайн малын гарваль улс, үүлдрийн удам гарваль, ашиг шимийн үзүүлэлтийн талаар урьдчилан мэдүүлж, тэдгээрийн ашиглалтаас үүдэн гарч болзошгүй генийн хувьслын эрсдэлийн нөлөөллийн талаар Ерөнхий мал зүйчийн дүгнэлтийг авна. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
9.8.Малыг гадаадад гаргахад малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага иргэн, хуулийн этгээдийн тусгай зөвшөөрөл, энэ хуулийн 10.2-т заасан гэрээг үндэслэн төрөл, зүйл тус бүрд 180 хоногийн хугацаагаар нэг зөвшөөрөл олгоно. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
9.11.Малын үржүүлгийн бүтээгдэхүүнийг гадаадад гаргахад тухайн төрөл, зүйл, цуврал тус бүрийн сорьцын ижил хувийг малын үндэсний генийн санд байршуулна.
9.12.Тусгай зөвшөөрлөөр ашиглаж байгаа малын генетик нөөцийн бүртгэл, технологийн хяналтыг малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
9.13.Энэ хуулийн 9.1-д заасан тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 15-д заасан зохицуулалт үйлчлэхгүй. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
9.14.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсгийн 12.7, 12.8, 12.9, 12.10-т заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах тусгайлсан нөхцөл, шаардлагыг хангасан байна: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
9.14.1.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсгийн 12.7, 12.8, 12.9-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 16.2-т заасан мэргэжлийн байгууллагын хяналтын доор малын генетик нөөцийг тогтвортой ашиглах; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
9.14.2.гадаадаас авсан сайжруулагч малыг эрх бүхий байгууллагаас тогтоосон бүс, байршилд энэ хуулийн 11.4-т заасан үржүүлгийн хөтөлбөрийн дагуу үржүүлэх; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
9.14.3.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсгийн 12.7, 12.9-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гадаадаас мал, малын үржүүлгийн бүтээгдэхүүн авах тухай бүрд энэ хуулийн 9.7-д заасан дүгнэлт авах; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
9.15.Гадаадаас авсан болон гадаадад гаргасан мал, малын үржүүлгийн бүтээгдэхүүний талаарх мэдээллийг гаалийн байгууллага малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тухай бүрд цахимаар илгээнэ. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./