11 дугаар зүйл. Хуулийн этгээдийн хувийн хэргээс лавлагаа олгох

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Хуулийн этгээдийн хувийн хэргээс лавлагаа олгох

11.1.Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээдийн хувийн хэргээс лавлагаа авах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор холбогдох этгээдэд лавлагааг олгоно.

11.2.Хуулийн этгээдийн хувийн хэргийн лавлагааг дараах хэлбэрээр олгоно:

11.2.1.цаасан, эсхүл цахим хэлбэрээр;

11.2.2.шаардлагатай гэж үзвэл холбогдох баримт бичгийн хуулбараар.

/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./

ШИНЭЭР БАЙГУУЛАХ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГЭХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.