12 дугаар зүйл. Улсын бүртгэлд бүртгэх хугацаа
12.1.Хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 16.1, 16.2, 16.3-т заасан баримт бичгийг бүрэн гүйцэд хүлээн авснаас хойш гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг бүртгэх эсэх талаар ажлын 5 өдрийн дотор, бусад хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх эсэх талаар ажлын 2 өдрийн дотор шийдвэр гаргаж, энэ тухай өргөдөл гаргагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ.
12.2.Улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 12.1-д заасны дагуу хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тохиолдолд татгалзаж байгаа үндэслэлийг мэдэгдэлд дурдана.
12.3.Өргөдөл гаргагч энэ хуулийн 12.2-т заасны дагуу улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан үндэслэлийг арилгасны дараа улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг дахин гаргаж болно.
12.4.Цахим хэлбэрээр өргөдөл гаргагч энэ хуулийн 12.1-д заасны дагуу улсын бүртгэлд бүртгэх тухай мэдэгдэл хүлээн авсан өдрөөс хойш энэ хуулийн 16.1, 16.2, 16.3-т заасан, эх хувь нь шаардлагатай баримт бичгийг улсын бүртгэлийн байгууллагад ажлын 5 өдрийн дотор хүргүүлнэ.