9 дугаар зүйл. Хуулийн этгээдийн хувийн хэрэг бүрдүүлэх зарчим, хэлбэр

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Хуулийн этгээдийн хувийн хэрэг бүрдүүлэх зарчим, хэлбэр

9.1.Хуулийн этгээдийн хувийн хэрэг бүрдүүлэх зарчим, хэлбэр нэгдмэл байна.

9.2.Хуулийн этгээдийн хувийн хэргийг улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд хөтлөхөд улсын хэмжээний бусад мэдээллийн систем, сүлжээтэй харилцан уялдаатай байх, мэдээлэл шуурхай солилцох зарчмыг удирдлага болгоно.

9.3.Хуулийн этгээдийн хувийн хэргийг цаасан болон цахим хэлбэрээр бүрдүүлэн улсын бүртгэлийн мэдээллийн санд хөтөлнө.

9.4.Хуулийн этгээдийн хувийн хэргийг цаасан хэлбэрээр бүрдүүлэхдээ холбогдох баримт бичгийг дугаарлан засвар оруулах боломжгүй байдлаар хадгална.

9.5.Хуулийн этгээдийн хувийн хэрэг хөтлөх журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.