19 дугаар зүйл. Татварын ногдлыг тодорхойлох, татвар хураах зорилгоор хэрэгжүүлэх нийтлэг ажиллагаа

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

19 дугаар зүйл. Татварын ногдлыг тодорхойлох, татвар хураах зорилгоор хэрэгжүүлэх нийтлэг ажиллагаа

19.1.Татварын улсын байцаагч татварын ногдлыг тодорхойлох болон татвар хураах зорилгоор татвар төлөгчийн байр агуулахад нэвтрэн орж мэдээ, мэдээлэл, баримт цуглуулах, үзлэг хийх, тооллого явуулах, ажлын зураг авалт хийх зэрэг нийтлэг ажиллагааг хэрэгжүүлэх эрхтэй.

19.2.Татварын улсын байцаагч энэ хуулийн 19.1-д заасан нийтлэг ажиллагааг хэрэгжүүлэхдээ татварын улсын байцаагчийн үнэмлэхээ үзүүлж, үйл ажиллагааны зорилгыг тайлбарлана.

19.3.Энэ зүйлд заасан татварын улсын байцаагчийн хэрэгжүүлэх нийтлэг үйл ажиллагаанд татвар төлөгч хүч хэрэглэж, эсхүл зохион байгуулалттайгаар эсэргүүцэл үзүүлсэн тохиолдолд цагдаагийн байгууллага Цагдаагийн албаны тухай хуулийн 15.1.7-д заасны дагуу дэмжлэг үзүүлнэ.

19.4.Энэ хуулийн 19.1-д заасан байр агуулахад нэвтрэн орж мэдээ, мэдээлэл, баримт цуглуулах, үзлэг хийх, тооллого явуулах, ажлын зураг авалт хийхтэй холбогдсон журмыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.

19.5.Энэ хуулийн 19.3-т заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх журмыг санхүү, төсвийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.