57 дугаар зүйл. Татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээд

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

57 дугаар зүйл. Татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээд

57.1.Өртэй татвар төлөгчийн хөрөнгөөс татварын өрийг хураахад уг хөрөнгө хүрэлцэхгүй нь тогтоогдсон бөгөөд татварын өр үүссэн хуулийн хугацаанаас нэг жилийн өмнөх өдрөөс хойш хугацаанд тухайн өртэй татвар төлөгч хөрөнгөө үнэгүй, эсхүл хэт бага үнээр бусдад шилжүүлсэн, бусдаас авах авлагаа хүчингүй болгож бусад этгээдэд ашигтай байдлыг бий болгосон бол шилжүүлж авсан хөрөнгө, хүчингүй болгосон авлагын хэмжээгээр тухайн этгээд татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээд болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.