66 дугаар зүйл. Биет бус хөрөнгө битүүмжлэх

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

66 дугаар зүйл. Биет бус хөрөнгө битүүмжлэх

66.1.Биет бус хөрөнгийн хувьд гуравдагч этгээд ашиглаагүй тохиолдолд уг хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг дараах байдлаар хэрэгжүүлнэ:

66.1.1.патентын эрх, зохиогчийн эрх болон бусад гуравдагч этгээд ашиглаагүй хөрөнгийг битүүмжлэхдээ өртэй татвар төлөгчид битүүмжлэлийн хуудсыг хүргүүлэх бөгөөд битүүмжлэх ажиллагааны үйлчлэл нь тухайн битүүмжлэлийн хуудсыг өртэй татвар төлөгчид хүргүүлснээр эхлэх;

66.1.2.татварын албаны даргын шийдвэрээр хөрөнгийн эрхийг шилжүүлэх зорилгоор бүртгүүлэх шаардлагатай хөрөнгийг битүүмжилсэн тохиолдолд холбогдох байгууллагад бүртгүүлэх;

66.1.3.энэ хуулийн 54 дүгээр зүйлд заасан нөхцөл үүссэн тохиолдолд 66.1.1-д заасныг үл харгалзан 66.1.2-т заасан битүүмжлэх ажиллагааг бүртгүүлснээр битүүмжлэлийн үйлчлэл үүсэх;

66.1.4.захиран зарцуулах эрхийн хязгаарлалтыг бүртгүүлэх шаардлагатай хөрөнгийн битүүмжлэх ажиллагааны үйлчлэл нь энэ хуулийн 66.1.1, 66.1.3-т зааснаас үл хамааран бүртгүүлэхэд үүсэх.

66.2.Биет бус хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн ашиглаж байгаа уг хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг дараах байдлаар хэрэгжүүлнэ:

66.2.1.хэвлэх эрх, хувьцаа болон бусад гуравдагч этгээдийн ашиглаж байгаа хөрөнгийг битүүмжлэхдээ гуравдагч этгээдэд битүүмжлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлэх бөгөөд битүүмжлэх ажиллагааны үйлчлэл нь тухайн битүүмжлэх мэдэгдэх хуудсыг гуравдагч этгээдэд хүргүүлснээр эхлэх;

66.2.2.энэ хуулийн 66.2.1-д заасан хөрөнгийг шилжүүлэх зорилгоор бүртгүүлэх шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 66.1.2, 66.1.3-т заасныг баримтлах.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.