67 дугаар зүйл. Татварын өр хураахаар бусад байгууллагад суутгах хүсэлт гаргах

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

67 дугаар зүйл. Татварын өр хураахаар бусад байгууллагад суутгах хүсэлт гаргах

67.1.Татвар төлөгчийн хөрөнгийг албадан гүйцэтгэх ажиллагаагаар мөнгөн хэлбэрт шилжүүлэх үйл ажиллагаа эхлүүлсэн бол татварын алба тухайн үйл ажиллагааг гүйцэтгэж байгаа байгууллагад татварын өрийг суутгах хүсэлтийг хүргүүлнэ. Суутгах хүсэлт хүргүүлснээр тухайн татвар төлөгчид болон хөрөнгийн барьцаалсан эрх бүхий этгээдэд мэдэгдэнэ.

67.2.Татвар төлөгчид татварын өр хураах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд мөнгөн хэлбэрт шилжүүлэхэд хялбар, гуравдагч этгээдийн эрхийг хөндөхгүй өөр хөрөнгөтэй, тухайн хөрөнгөөс татварын өрийг хураах боломжтой болох нь тогтоогдвол татварын алба суутгах хүсэлтийг гаргахгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.