70 дугаар зүйл. Татварын өр хураах үйл ажиллагааг шилжүүлэх

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

70 дугаар зүйл. Татварын өр хураах үйл ажиллагааг шилжүүлэх

70.1.Татварын алба битүүмжилбэл зохих хөрөнгө болон битүүмжилсэн хөрөнгө нь тухайн албаны харьяаллын бус байвал тухайн хөрөнгө байршиж байгаа татварын албанд татварын өр барагдуулах үйл ажиллагааг шилжүүлж болно.

70.2.Татварын алба битүүмжилсэн хөрөнгийг мөнгөн хэлбэрт шилжүүлэхэд шаардлагатай бол бусад татварын албанд татварын өр барагдуулах үйл ажиллагааг шилжүүлж болно.

70.3.Энэ хуулийн 70.1, 70.2-т заасны дагуу шилжүүлсэн тохиолдолд шилжүүлэн авсан татварын алба энэ тухай өртэй татвар төлөгчид мэдэгдэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.