71 дугаар зүйл. Бусад хууль тогтоомжид заасан эрх хязгаарлах болон түдгэлзүүлэх арга хэмжээ авах
71.1.Татварын алба энэ хуульд заасан татварын өрийг хураах ажиллагааг хэрэгжүүлэхээс өмнө татварын өрийн хэмжээнээс хамаарч татвар төлөгчид сануулах байдлаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээг авч болно.
71.2.Доор дурдсан нөхцөл нэгэн зэрэг бий болсон тохиолдолд татварын алба татварын өртэй гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг татварын өрөө төлж дуустал Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй байхаар эрх бүхий байгууллагад хандах эрхтэй:
71.2.1.татварын өртэй этгээдэд татварын өр барагдуулах хөрөнгө, авлагагүй;
71.2.2.татварын өрийн хэмжээ нь 20 сая төгрөг ба түүнээс дээш байх.
71.3.Энэ хуулийн 71.1-д заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэх журмыг санхүү, төсвийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.