72 дугаар зүйл. Татварын албаны үндэслэлгүй илүү хураасан мөнгөн хөрөнгө

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

72.1.Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгосон буюу өөрчилсний улмаас бүрэн буюу хэсэгчлэн буцаан олгох татвар, торгууль, алдангийг татварын буцаан олголтын актаар баталгаажуулна.

72.2.Энэ хуулийн 72.1-д заасан актаар баталгаажуулснаас хойш ажлын 30 өдрийн дотор илүү төлсөн татварыг буцаан олгоно.

72.3.Энэ хуулийн 72.1-д заасан мөнгөн хөрөнгийг татвар төлөгч зөвшөөрвөл энэ хуулийн 49.1.2, 49.1.3-т заасан журмаар шийдвэрлэх бөгөөд энэ нь тухайн илүү төлөлтийн дүнд энэ хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу алданги тооцохгүй байх үндэслэл болохгүй.

72.4.Энэ хуулийн 72.1-д заасан буцаан олгох дүнг татвар төлөгч эс зөвшөөрвөл татварын буцаан олголтын актыг гардан авснаас хойш Маргаан таслах зөвлөлд 30 хоногийн дотор гомдол гаргаж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.