73 дугаар зүйл. Алданги
73.1.Татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт, эсхүл татварын албаны үндэслэлгүй илүү хураасан татварт тус тус алданги тооцох бөгөөд тухайн татварын жилд мөрдөх алдангийн хэмжээг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн татварын жилийн 1 дүгээр сард багтаан дараах зарчмыг үндэслэн тогтооно:
73.1.1.татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татварт тооцох алдангийн хэмжээг Монголбанкнаас зарласан арилжааны банкуудын зээлийн хүүгийн жилийн жигнэсэн дунджаас 20 хувиар илүү байхаар;
73.1.2.татварын албанаас үндэслэлгүй илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг Монголбанкнаас зарласан арилжааны банкуудын зээлийн хүүгийн жилийн жигнэсэн дундаж байхаар.
73.2.Алданги тооцох хугацааг доор дурдсанаар тодорхойлно:
73.2.1.татварын хууль тогтоомжид заасны дагуу тухайн татварыг төлбөл зохих өдрөөс түүнийг төлсөн өдрийг хүртэлх хоногийн тоогоор;
73.2.2.Татварын албаны илүү хураасан энэ хуулийн 73.1-д заасан мөнгөн хөрөнгийг хураасан өдрөөс эхлэн түүнийг буцаан олгох шийдвэр гарсан өдөр хүртэлх хоногийн тоогоор.
73.3.Татварын алданги, торгуульд алданги тооцохгүй.
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБАНЫ ТОГТОЛЦОО