74 дугаар зүйл. Монголын татварын алба

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

74 дугаар зүйл. Монголын татварын алба

74.1.Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь татварын хууль тогтоомжийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн.

74.2.Монголын татварын алба нь татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэл, хот, сум, дүүрэг, тосгоны татварын газар, хэлтэс, тасаг, татварын улсын байцаагч, хураагчаас бүрдэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

/Энэ хэсэгт 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

74.3.Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь том татвар төлөгчтэй харилцах, хэвлэл мэдээлэл, мэдээллийн технологи, сургалт, татварын үйлчилгээ хариуцсан харьяа нэгжтэй байж болно.

74.4.Татварын алба нь өөрийн үйл ажиллагааг үнэлж, дүгнэх, татварын болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор дотоод хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

74.5.Татварын алба нь бэлгэ тэмдэгтэй байх бөгөөд түүний загвар, хэрэглэх журмыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.