21 дугаар зүйл. Албан татвараас чөлөөлөх

АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

21 дугаар зүйл. Албан татвараас чөлөөлөх

21.1.Албан татвар төлөгчийн дараах орлогыг албан татвараас чөлөөлнө:

21.1.1.Засгийн газар, нийслэл, Монгол Улсын Хөгжлийн банкны өрийн бичиг /бонд/-ийн төлбөр, хүү, анз; /Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

21.1.2.Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.2-т заасан ногдол ашиг; /Энэ заалтад 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

21.1.3.Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн санд улсын төсвөөс хуваарилсан орлого, сангийн хөрөнгө оруулалтын орлого; /Энэ заалтад 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

21.1.4.газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээ болон Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн 5.3-т заасан гэрээний дагуу тус улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн өөрт нь ногдох бүтээгдэхүүний борлуулалтаас олсон энэ хуулийн 18.6.2, 20.1-д заасан орлого; /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

21.1.5.зээлийн батлан даалтын байгууллагын хуульд заасан үндсэн үйл ажиллагаанаас олсон орлого;

21.1.6.хадгаламжийн даатгалын сангийн хураамжийн орлого;

21.1.7.төрийн өмчит аж ахуйн нэгжүүдээс Засгийн газарт хуваарилсан ногдол ашиг;

21.1.8.энэ хуулийн 21.1.4-т заасан орлого олсон албан татвар төлөгч өөрт нь ногдох бүтээгдэхүүний борлуулалтаас гадаадад шилжүүлэх орлого;

21.1.9.Боловсролын тухай хуулийн 12.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1-д заасан байгууллагын үйл ажиллагааны орлого;

21.1.10.ашгийн төлөө бус хуулийн этгээдийн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэхтэй холбоотой олсон аж ахуйн үйл ажиллагааны орлого;

21.1.11.холбооны гишүүдээс цуглуулсан Сууц өмчлөгчдийн холбооны дүрэмд заасан үйлчилгээний хөлсний орлого болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 6.1.7-д заасан санд төвлөрүүлсэн хөрөнгө;

21.1.12.гишүүдийнхээ бүтээгдэхүүнийг худалдах үйл ажиллагааны зуучилсны үнийн зөрүүгээс олсон хоршооны орлого.

21.1.13.оюуны өмчийн эрхийн зуучлалаас олсон орлого;

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

21.1.14.оюуны өмчийн эрхийг барьцаалсан зээлийн хүүгийн орлого.

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

21.1.15.Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны орлого. /Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./

21.1.16.Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээс Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 4.1.5-д заасан орлого төвлөрүүлэгч хуулийн этгээдэд ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл борлуулсан, шилжүүлсний орлого. /Энэ заалтыг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.