5 дугаар зүйл. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөгч

АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөгч

5.1.Тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, эсхүл орлого олоогүй боловч хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий аж ахуйн нэгж нь албан татвар төлөгч байна.

5.2.Албан татвар төлөгчийг Монгол Улсад байрладаг, Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгч гэж ангилна.

5.3.Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчид дараах аж ахуйн нэгж хамаарна:

5.3.1.Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан аж ахуйн нэгж;

5.3.2.удирдах байгууллага нь Монгол Улсад байрладаг гадаадын аж ахуйн нэгж.

5.4.Энэ хуулийн 5.3.2-т заасан удирдах байгууллага нь Монгол Улсад байрладаг гадаадын аж ахуйн нэгжид доор дурдсан шалгуураас гурав болон түүнээс дээш нөхцөлийг хангасан гадаадын хуулийн этгээд хамаарна:

5.4.1.хувьцаа эзэмшигч, эсхүл өөрийн төлөөллөөрөө дамжуулан хувьцаа эзэмшигчийн эрх, үүргээ шууд болон шууд бусаар хэрэгжүүлдэг хувьцаа эзэмшигчдийн 50-иас дээш хувь нь Монгол Улсад оршин суудаг;

5.4.2.тухайн татварын жилийн өмнөх дараалсан дөрвөн жилд хувьцаа эзэмшигчдийн хурлын нийт тооны 50-иас дээш хувь нь Монгол Улсад зохион байгуулагдсан;

5.4.3.нягтлан бодох бүртгэл, санхүүгийн баримтыг Монгол Улсад хадгалдаг;

5.4.4.төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, эсхүл өөрийн төлөөллөөрөө дамжуулан төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний эрх, үүргээ шууд болон шууд бусаар хэрэгжүүлдэг этгээдийн 25-аас доошгүй хувь нь Монгол Улсад оршин суудаг;

5.4.5.нийт борлуулалтын орлогын 60-аас доошгүй хувийг Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй олдог.

5.5.Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчид дараах аж ахуйн нэгж хамаарна:

5.5.1.өөрийн төлөөний газраар дамжуулан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж;

5.5.2.энэ хуулийн 5.5.1-д зааснаас бусад хэлбэрээр Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олж байгаа гадаадын аж ахуйн нэгж.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.