7 дугаар зүйл. Албан татвар ногдох орлого
7.1.Энэ хуулийн 5.3-т заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон, түүнчлэн гадаад улсаас олсон орлогод албан татвар ногдоно.
7.2.Энэ хуулийн 5.5.1-д заасан албан татвар төлөгч өөрийн төлөөний газраараа дамжуулан тухайн татварын жилд төлөөний газрын үйл ажиллагаатай холбогдон Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлогод албан татвар ногдоно.
7.3.Энэ хуулийн 5.5.2-т заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлогод албан татвар ногдоно.
7.4.Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно:
7.4.1.үйл ажиллагааны орлого;
7.4.2.хөрөнгийн орлого;
7.4.3.хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого;
7.4.4.бусад орлого.
7.5.Албан татвар ногдох орлогын дүнг тодорхойлохдоо албан татвараас чөлөөлөгдөх орлогыг хасаж тооцно.