10 дугаар зүйл. Тагнуулын байгууллагын бүрэн эрх
10.1.Тагнуулын байгууллага зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
10.1.1.терроризмтой тэмцэх ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх;
10.1.2.зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх хууль тогтоомж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх, боловсронгуй болгох тухай саналаа Засгийн газарт хүргүүлэх;
10.1.3.хуульд заасны дагуу хүн, хуулийн этгээд, төрийн байгууллагаас шаардлагатай мэдээллийг гаргуулан авах, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх;
10.1.4.үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий болон төрийн захиргааны төв байгууллагатай мэдээлэл солилцох, хамтран ажиллах журмыг холбогдох байгууллагын саналыг үндэслэн батлах;
10.1.5.Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжоор хориглосон цөмийн, химийн, биологийн болон үй олноор хөнөөх бүх төрлийн зэвсэг, тэдгээрийн түүхий эд, тоног төхөөрөмж, техник, технологи, тэсэрч дэлбэрэх, хүчтэй үйлчлэх хорт бодис, зэвсэг, цахим сүлжээ бусад техник хэрэгсэл, эд зүйл, юмсыг террорист үйлдэлд ашиглахаас, терроризм болон зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хүн, хуулийн этгээдэд шаардлага хүргүүлэх, биелэлтийг хангуулах;
10.1.6.Нэгдсэн удирдлагын төв, Шуурхай штабыг удирдлага, зохион байгуулалтаар хангах.
ЗЭВСЭГ ДЭЛГЭРҮҮЛЭХ БОЛОН ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ҮНДЭС