9 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

ҮЙ ОЛНООР ХӨНӨӨХ ЗЭВСЭГ ДЭЛГЭРҮҮЛЭХ БОЛОН ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

9.1.Засгийн газар зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.1.1.зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх бодлогын баримт бичиг боловсруулах, хэрэгжүүлэх; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

9.1.2.зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх хууль тогтоомжийн биелэлтийг хангах, энэ талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг, даалгавар, чиглэл өгөх;

9.1.3.хуульд өөрөөр заагаагүй бол зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх талаар хамтран ажиллах Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээр байгуулах;

9.1.4.терроризмтой тэмцэх үйл ажиллагаанд төрийн цэргийн байгууллагын томилгоот бүлгийг оролцуулах саналыг Зэвсэгт хүчний ерөнхий командлагчид тавих;

9.1.5.террорист үйлдлийн улмаас онц байдал тогтоох нөхцөл байдал үүссэн тохиолдолд Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох хууль тогтоомжийн дагуу онц байдал тогтоох асуудлыг тавьж шийдвэрлүүлэх;

9.1.6.Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлийн хориг арга хэмжээний тогтоолыг даруй хэрэгжүүлэх;

9.1.7.Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлд хүн, хуулийн этгээдийг хориг арга хэмжээний жагсаалтад оруулах, хасах тухай хүсэлт гаргах;

9.1.8.терроризмтой тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагын саналыг үндэслэн дотоодын жагсаалтыг батлах;

9.1.9.хоёрдмол зориулалттай бараа, бүтээгдэхүүний жагсаалт батлах.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.