8 дугаар зүйл. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх

ҮЙ ОЛНООР ХӨНӨӨХ ЗЭВСЭГ ДЭЛГЭРҮҮЛЭХ БОЛОН ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

8 дугаар зүйл. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх

8.1.Монгол Улсын Ерөнхийлөгч зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.1.1.Монгол Улсын Ерөнхийлөгч-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн нь бүрэн эрхийн хүрээнд зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх үйл ажиллагааны талаар холбогдох төрийн байгууллагын тайлан, мэдээллийг сонсох, Засгийн газарт чиглэл өгөх;

8.1.2.террорист үйлдлийн улмаас онц байдал тогтоосон үед цэрэг хөдөлгөх захирамж гаргах;

8.1.3.зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх талаар хуульд заасны дагуу холбогдох дүрмийг батлах.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.