7 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх
7.1.Улсын Их Хурал зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.1.1.зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх төрийн бодлого, хууль тогтоомжийг батлах, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих;
7.1.2.зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын төсөвт тусгаж батлах.