12 дугаар зүйл. Зөвлөлийн эрх хэмжээ
12.1.Зөвлөл дараах эрх хэмжээг хэрэгжүүлнэ:
12.1.1.зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, үндэсний хөтөлбөр, төсөл, нэгдсэн төлөвлөгөө, тайлан, холбогдох шийдвэрийн төслийг боловсруулж Ерөнхий сайдад танилцуулах;
12.1.2.зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх талаар гадаад улс, олон улсын байгууллагатай хамтран ажиллах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;
12.1.3.зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх чиглэлээр төрийн байгууллага, иргэн, хэвлэл мэдээллийн болон бусад байгууллагын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах;
12.1.4.энэ хуулийн 6.2-т заасан үнэлгээг хийж, дүгнэлтийг Ерөнхий сайд болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бусад гишүүнд танилцуулах, терроризмтой тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагыг шуурхай мэдээллээр хангах;
12.1.5.энэ хуулийн 6.1.3-т заасан чиглэлээр сургалт, сурталчилгаа зохион байгуулах;
12.1.6.хориг арга хэмжээг хэрэгжүүлэхэд төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг зохицуулах;
12.1.7.террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны хүч хэрэгслийн бэлэн байдлыг хангах, хамтарсан сургууль, нэгдсэн дадлагыг улсын хэмжээнд зохион байгуулах;
12.1.8.Нэгдсэн удирдлагын төвийг байгуулах;
12.1.9.зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх чиглэлээр салбар зөвлөл, холбогдох байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах, үүрэг, даалгавар, заавар, зөвлөмж, чиглэл өгөх, түүний хэрэгжилтэд хяналт тавих.
12.2.Салбар зөвлөл энэ хуулийн 12.1.3, 12.1.5-д заасан эрх хэмжээг хэрэгжүүлж, харьяа нутаг дэвсгэртээ зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмоос урьдчилан сэргийлэх, үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг зохион байгуулна.