13 дугаар зүйл. Зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх талаар төрийн байгууллага, албан тушаалтны үүрэг
13.1.Төрийн байгууллага, албан тушаалтан зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх талаар дараах нийтлэг үүрэг хүлээнэ:
13.1.1.зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн төлөвлөх, хэрэгжүүлэх;
13.1.2.Зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх, хэрэгжилтийг тайлагнах;
13.1.3.террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаа явуулах, хохирол, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
13.1.4.терроризмтой тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагатай мэдээлэл солилцох, судалгаа болон эрсдэлийн үнэлгээ хийх нөхцөл, боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
13.2.Зөвлөлийн бүрэлдэхүүнд багтдаг байгууллага, албан тушаалтан энэ хуулийн 13.1-д зааснаас гадна дараах үүргийг хүлээнэ:
13.2.1.зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, үр дүнг Зөвлөлд тайлагнах; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
13.2.2.энэ хуулийн 12.1.4-т заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээ, мэдээллийг Зөвлөлд тухай бүр гаргаж өгөх;
13.2.3.Зөвлөлтэй үйл ажиллагаагаа уялдуулах, мэдээлэл солилцох, дэмжлэг үзүүлэх, мэргэшсэн албан хаагчийг ажиллуулах.