14 дугаар зүйл. Зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмоос урьдчилан сэргийлэх талаар хүн, хуулийн этгээдийн хүлээх үүрэг

ҮЙ ОЛНООР ХӨНӨӨХ ЗЭВСЭГ ДЭЛГЭРҮҮЛЭХ БОЛОН ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

14 дугаар зүйл. Зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмоос урьдчилан сэргийлэх талаар хүн, хуулийн этгээдийн хүлээх үүрэг

14.1.Хүн, хуулийн этгээд зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмоос сэргийлэх талаар дараах үүрэг хүлээнэ:

14.1.1.зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой холбоотой мэдээ, мэдээллийг төрийн байгууллагад даруй өгөх;

14.1.2.террорист үйлдэл, үйл ажиллагаанд өдөөн хатгасан аливаа явуулга, суртал ухуулга, үзэл санаанд автахгүй байх;

14.1.3.терроризмыг сурталчлах, олон нийтэд уриалах, нийтийн өмнө зөвтгөх аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх;

14.1.4.терроризмоос сэргийлэх, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааг явуулах, хохирол, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг, туслалцаа үзүүлэх.

14.2.Хориг арга хэмжээний болон дотоодын жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдийг шууд болон шууд бусаар санхүүжүүлэх, түүнд эдийн засгийн эх үүсвэр олгох, санхүү, бусад бүх төрлийн үйлчилгээ, туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг хориглоно.

ТЕРРОРИСТ ҮЙЛДЛИЙН СӨРӨГ ТУСГАЙ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ЭРХ ЗҮЙН ҮНДЭС

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.