15 дугаар зүйл. Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаа

ҮЙ ОЛНООР ХӨНӨӨХ ЗЭВСЭГ ДЭЛГЭРҮҮЛЭХ БОЛОН ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаа

15.1.Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд дараах ажиллагаа хамаарна:

15.1.1.террорист үйлдлийг илрүүлэх, хүн, хуулийн этгээдийг хамгаалах;

15.1.2.террорист үйлдэлд өртсөн хүн, эд хөрөнгийг аврах;

15.1.3.террорист үйлдлийн шалтгаан нөхцөлийг арилгах;

15.1.4.террорист үйлдлийг таслан зогсоох арга хэмжээг авах;

15.1.5.террорист этгээдийг баривчлах, аюулгүй болгох;

15.1.6.террорист үйлдэлд ашиглаж байгаа болон ашиглахад зориулсан эд хөрөнгө, эд зүйл, юмс, мөнгөн хөрөнгө, террорист үйл ажиллагаа, үйлдлээс олсон хөрөнгө, орлогыг илрүүлэх, хураах;

15.1.7.тухайн нөхцөл байдлаас шалтгаалан эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр бэлтгэн явуулах хууль тогтоомжид заасан бусад тусгай ажиллагаа.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.