17 дугаар зүйл. Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааг удирдах

ҮЙ ОЛНООР ХӨНӨӨХ ЗЭВСЭГ ДЭЛГЭРҮҮЛЭХ БОЛОН ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

17 дугаар зүйл. Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааг удирдах

17.1.Зөвлөл террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны зорилго, агуулга, цар хүрээнд нийцүүлэн Нэгдсэн удирдлагын төвийг байгуулна.

17.2.Хойшлуулшгүй тохиолдолд Зөвлөлийн даргын шийдвэрээр холбогдох байгууллагын хүч хэрэгслийг шууд томилон ажиллуулна.

17.3.Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааг Нэгдсэн удирдлагын төв удирдаж, Зөвлөлийн шийдвэрийг террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны бүсэд Шуурхай штаб хэрэгжүүлнэ.

17.4.Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцож байгаа хүч хэрэгсэл тусгай ажиллагаа үргэлжлэх хугацаанд Шуурхай штабын даргад шууд захирагдана.

17.5.Шуурхай штабын хүсэлт, шаардлагыг төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хүн, хуулийн этгээд нэн даруй биелүүлж, түүнд бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэх үүрэг хүлээнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.