18 дугаар зүйл. Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаа явуулах журам

ҮЙ ОЛНООР ХӨНӨӨХ ЗЭВСЭГ ДЭЛГЭРҮҮЛЭХ БОЛОН ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

18 дугаар зүйл. Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаа явуулах журам

18.1.Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааг Монгол Улсын олон улсын гэрээ, энэ хууль болон холбогдох бусад хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам, зааврын дагуу явуулна.

18.2.Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаа явуулах дүрмийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол Улсын Ерөнхийлөгч батална.

18.3.Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаа явуулах журам, зааврыг Зөвлөлийн дарга батална.

18.4.Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд дэмжлэг, туслалцаа үзүүлсэн хүнд Засгийн газраас тогтоосон журмын дагуу урамшуулал олгоно.

18.5.Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаа явуулах дүрэм, журам, зааврын нууцын зэрэглэлийг Төрийн болон албаны нууцын тухай хуульд нийцүүлэн тогтооно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.