19 дугаар зүйл. Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны бүсийн дэглэм
19.1.Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны бүс, түүний дэглэмийг Шуурхай штабын дарга тогтоож, Цагдаагийн албаны тухай хуулийн Дөрөв, Тавдугаар бүлэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлд заасан ажиллагааг явуулна.
19.2.Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны бүсийн дэглэм тогтоосон үед дараах хязгаарлалтыг тогтооно:
19.2.1.олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээнд хяналт тогтоох, эсхүл террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаа дууссанд тооцох хүртэл хугацаанд үйл ажиллагааг нь зогсоох;
19.2.2.радио, харилцаа холбооны хэрэгсэл ашиглахад тусгай хяналт тогтоох.