20 дугаар зүйл. Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааг дууссанд тооцох
20.1.Террорист үйлдлийг таслан зогсоосон, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны бүсэд хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул учрах нөхцөл байдлыг арилгасан тохиолдолд Зөвлөлийн шийдвэрээр террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааг дууссанд тооцно.