21 дугаар зүйл. Террорист үйлдлийн хохирол, хор уршгийг арилгах
21.1.Хүн ам, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд террорист үйлдлээс үүсэх гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг хуульд зааснаар зохион байгуулна.
21.2.Террорист үйлдлийн хохирлыг арилгах арга хэмжээг Засгийн газрын шийдвэрээр хэрэгжүүлнэ.