22 дугаар зүйл. Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох алба хаагчийн нийгэм, эдийн засаг, хууль зүйн баталгаа
22.1.Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцохоор томилогдсон зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тусгай бэлтгэл, зориулалт бүхий нэгжийн алба хаагчийг гэнэтийн осол, амь насны даатгалд заавал хамруулж, холбогдох зардлыг төр хариуцна.
22.2.Засгийн газар террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох тусгай бэлтгэл, зориулалт бүхий нэгжийн алба хаагчийн галт зэвсэг, тусгай хэрэгсэл, техник, тоног төхөөрөмж болон бусад эдийн хангалтыг хариуцна.
22.3.Энэ хуулийн 16.1-д заасан байгууллагын алба хаагч террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцсоны улмаас гэмтсэн, эрүүл мэндэд нь хохирол учирсан бол эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд тэтгэмж, үндсэн цалингийн зөрүү болон хиймэл эрхтэн хийлгэх, амраах, нөхөн сэргээхтэй холбогдох зардлыг төр хариуцна.
22.4.Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны үед үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид олгох албан томилолтын зардлыг ердийн үеийнхээс гурав дахин нэмэгдүүлж олгоно.
22.5.Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны нэгжид ажилласан алба хаагчийн ажилласан нэг жилийг нэг жил дөрвөн сартай дүйцүүлэн тооцно.
ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ