12 дугаар зүйл. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хамрах хүрээ
12.1.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил дараах хүн, хуулийн этгээд, харилцаанд хамаарна:
12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөл, гэмт хэрэг, зөрчил үйлдэх сэдэл, санааг төрүүлж, эсхүл өдөөж байгаа хүчин зүйлс, тэдгээрийг бий болгож байгаа үйл ажиллагаа;
12.1.2.Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол;
12.1.3.үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын дагуу зохицуулагдаж, хяналтад байхаар тогтоосон хүн, хуулийн этгээд;
12.1.4.хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр тодорхой үүрэг хүлээлгэсэн, хориглолт, хязгаарлалт тогтоосон хүн, хуулийн этгээд;
12.1.5.зан үйл, үйл ажиллагаа нь нийгмийн дэг журам, хэм хэмжээг зөрчиж байгаа, гэмт хэрэг, зөрчил үйлдэж болзошгүй гэх үндэслэл бүхий хүн, хуулийн этгээд;
12.1.6.өөрийн үйл ажиллагааны онцлог, зан үйл, дадлаас хамааран гэмт хэрэг, зөрчилд өртөх, түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй хүн, хуулийн этгээд.