13 дугаар зүйл. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэгч
13.1.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг дараах этгээд хэрэгжүүлнэ:
13.1.1.гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг Зохицуулах зөвлөл, Салбар зөвлөл, Дэд зөвлөл, тэдгээрийн ажлын алба, түүний дарга, гишүүд;
13.1.2.хууль тогтоомжид заасны дагуу гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, хянан шийдвэрлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиг үүргийг хэрэгжүүлж байгаа эрх бүхий төрийн болон нутгийн захиргааны бүх шатны байгууллага, тэдгээрийн харьяа байгууллага, нэгж, тэдгээрийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан;
13.1.3.хууль тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд өөрийн санаачилгаар, төрийн болон нутгийн захиргааны байгууллагатай хамтран гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байгаа, эсхүл тухайн ажилд оролцож байгаа хуулийн этгээд, тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилго бүхий иргэдийн зөвлөл; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
13.1.4.хууль тогтоомжид заасны дагуу гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд оролцож байгаа хувь хүн.