14 дугаар зүйл. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах
14.1.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр, аймаг, сум, нийслэл, дүүрэгт түүний иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар удирдуулсан орон тооны бус зөвлөл зохицуулна. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.2.Улсын хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл /цаашид “Зохицуулах зөвлөл” гэх/ ажиллах ба орон тооны ажлын албатай байна. Аймаг, нийслэл, дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл /цаашид “Салбар зөвлөл” гэх/ нь орон тооны нарийн бичгийн даргатай байх бөгөөд орон тооны ажлын албатай байж болно. Зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь ажлын албаны дарга байна. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
14.3.Зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Засгийн газар, Салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Зохицуулах зөвлөлөөс баталсан нийтлэг журамд нийцүүлэн батална.
14.4.Зохицуулах зөвлөлийн орон тооны ажлын албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан нь төрийн албан хаагч байх бөгөөд албан тушаалын ангилал, зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно. /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./