16 дугаар зүйл. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг аймаг, сум, нийслэл, дүүргийн хэмжээнд уялдуулан зохицуулах /Энэ зүйлийн гарчигт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

16 дугаар зүйл. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг аймаг, сум, нийслэл, дүүргийн хэмжээнд уялдуулан зохицуулах /Энэ зүйлийн гарчигт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

16.1.Салбар зөвлөл гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг аймаг, сум, нийслэл, дүүргийн хэмжээнд дараах хэлбэрээр уялдуулан зохицуулна: /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

16.1.1.хариуцсан нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг Зохицуулах зөвлөлийн үйл ажиллагаатай уялдуулан зохицуулах;

16.1.2.энэ хуулийн 15.1.1-д заасантай нийцүүлэн хариуцсан нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлого, тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, хэрэгжүүлэх;

16.1.3.тухайн нутаг дэвсгэрийн төрийн захиргааны болон хууль сахиулах байгууллага, олон нийтийн оролцоотойгоор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж, биелэлтийг хангах;

16.1.4.гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар нутаг дэвсгэр хариуцсан хууль сахиулах болон бусад байгууллагад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, түүний хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах;

16.1.5.гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулах, дээд шатны байгууллагад танилцуулах;

16.1.6.энэ хуулийн 15.1.9, 15.1.10, 15.1.11-д заасан болон хуульд заасан бусад хэлбэрээр.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.