18 дугаар зүйл. Зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах

ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

18 дугаар зүйл. Зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах

18.1.Зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлд заасан харьяаллын дагуу тухайн төрлийн зөрчлийг шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан хариуцна.

18.2.Зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг дараах хэлбэрээр гүйцэтгэнэ:

18.2.1.зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага бүр чиг үүргийн дагуу зөрчлийн статистикийн үйл ажиллагаа эрхлэх, статистик мэдээллийг солилцох;

18.2.2.зөрчлийн нөхцөл байдал, түүний шалтгаан, нөхцөлийг судалсны үндсэн дээр зөрчлөөс урьдчилан сэргийлэх бодлого, түүнийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох;

18.2.3.зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

18.2.4.төрийн захиргааны болон хууль сахиулах байгууллага, олон нийтийн оролцоотойгоор зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах;

18.2.5.зөрчил, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа болон зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын мэдээллийн тогтолцоог бүрдүүлж, хөтлөх;

18.2.6.зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар төрийн бодлого болон Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай саналыг боловсруулах;

18.2.7.зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар зохион байгуулж байгаа арга хэмжээний үр нөлөөг тогтмол судлах, үнэлэх;

18.2.8.зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэн, хуулийн этгээдийг өмчийн хэлбэр харгалзахгүй татан оролцуулах;

18.2.9.зөрчлийн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал боловсруулах, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлэх.

18.3.Улсын ерөнхий прокурорын газар улсын хэмжээнд зөрчлийн статистикийн үйл ажиллагаа эрхэлж, түүний нэгдмэл байдлыг хангана.

18.4.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Улсын ерөнхий прокурорын газартай хамтран зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаарх төрийн бодлого, Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын бодлогын нэгдмэл байдлыг хангана.

18.5.Энэ хуулийн 18.1-д заасан байгууллага, албан тушаалтан энэ хуулийн 18.2.4-т заасан хөтөлбөр, төлөвлөгөө, биелэлтийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд жил бүр хүргүүлнэ.

18.6.Зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах чиг үүрэг бүхий зөвлөлийг Засгийн газрын шийдвэрээр хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэд байгуулж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.