19 дугаар зүйл. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хөндлөнгийн байгууллагаар үнэлүүлэх
19.1.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээг улсын хэмжээнд болон Салбар болон Дэд зөвлөл, төрийн захиргааны болон хууль сахиулах байгууллагын түвшинд гурван жилд нэгээс доошгүй удаа хөндлөнгийн байгууллагаар үнэлүүлж, үйл ажиллагаанд нь дүгнэлт хийнэ.
19.2.Энэ хуулийн 19.1-д заасан байгууллага нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ашгийн бус, ашиг сонирхлын зөрчилгүй хуулийн этгээд байх бөгөөд түүнд тавих шаардлага, сонгон шалгаруулах журмыг Зохицуулах зөвлөл батална.