20 дугаар зүйл. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг төлөвлөх
20.1.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг энэ хуульд заасны дагуу баталсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу явуулна.
20.2.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр, төлөвлөгөө нь олон нийтийн хэрэгцээ, шаардлага, гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ, цаашдын төлөв байдал, төрийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнд үндэслэсэн байна.
20.3.Хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтэд түүнийг баталсан байгууллага, албан тушаалтан хяналт тавина.