21 дугаар зүйл. Хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх

ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

21 дугаар зүйл. Хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх

21.1.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаалтны ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх, эсхүл тодорхой чиглэлээр мэргэшүүлэх зорилгоор сургалтад тогтмол хамруулна.

21.2.Энэ хуулийн 21.1-д заасан сургалтыг дээд боловсролын сургалтын болон судалгаа, шинжилгээний байгууллага, эсхүл гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагыг түшиглэн зохион байгуулах бөгөөд дагнасан сургалтын төвийг нийслэл, түүнчлэн бүсийн төвд байгуулж болно.

21.3.Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиг үүрэг бүхий хууль сахиулах байгууллагын алба хаагчийг сургах, бэлтгэхдээ тодорхой чиглэлээр мэргэшүүлэх, албан тушаалд томилохдоо мэргэшсэн чиглэлийг үндэслэл болгох зарчмыг баримтална.

21.4.Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиг үүргийг хэрэгжүүлж байгаа албан тушаалтны ажлын ачааллыг Гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдалд үндэслэн тодорхой хугацааны давтамжтайгаар тогтоож, олон улсын жишигт нийцүүлэх, хүний нөөц, шаардлагатай орон тоог тухай бүр шийдвэрлэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.