22 дугаар зүйл. Гэмт хэрэг, зөрчлийн талаар судалгаа
22.1.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэгч байгууллага гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын судалгааг хоёр жил тутам гэмт хэрэгт хохирох эрсдэлийн судалгааг гурван жил тутам улсын хэмжээнд, эсхүл тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд, эсхүл тодорхой гэмт хэрэг, зөрчлийн төрлөөр олон нийтийн дунд зохион байгуулна.
22.2.Энэ хуулийн 22.1-д заасан судалгаа нь гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх байгууллага, тэдгээрийн албан ёсны тоо мэдээнээс хараат бус байх бөгөөд гэмт хэрэг, зөрчлийн бодит нөхцөл байдлыг тогтоох, гэмт хэрэг, зөрчлийн нийгэмд үзүүлж байгаа нөлөөлөл, хор уршгийг тогтоох зорилготой байна.
22.3.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтан энэ хуулийн 22.1-д заасан судалгааны үр дүнг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, урьдчилан сэргийлэх ажлыг төлөвлөх үндэслэл болгоно.