23 дугаар зүйл. Гэмт хэрэг, зөрчлийн статистикийн үйл ажиллагаа эрхлэх

ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

23 дугаар зүйл. Гэмт хэрэг, зөрчлийн статистикийн үйл ажиллагаа эрхлэх

23.1.Гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийн нэгдмэл байдлыг хангах, шалтгаан, нөхцөлийг тогтоох, урьдчилан сэргийлэх нэгдсэн бодлого боловсруулах, иргэнд шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилгоор хууль сахиулах, прокурор, шүүхийн захиргааны байгууллага нь гэмт хэрэг, зөрчлийн цахим мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж, ашиглана.

23.2.Энэ хуулийн 23.1-д заасан байгууллага нь гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлох зорилгоор гэмт хэрэг, зөрчлийн статистикийн үйл ажиллагааг дараах байдлаар эрхэлнэ:

23.2.1.гэмт хэрэг, зөрчлийн талаар тоо бүртгэл хөтлөх, цахим мэдээллийн сан бүрдүүлж ашиглах, мэдээлэл гаргаж өгөх, дамжуулах;

23.2.2.гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг боловсруулах, хадгалах, статистикийн мэдээлэл гаргах, судалгаа, дүн шинжилгээ хийх, хэвлэн нийтлэх, мэдээллийн үнэн зөв байдлыг хангах.

23.3.Энэ хуулийн 23.2-т заасан албан ёсны статистикийн мэдээллийн маягт, аргачлалыг тухайн байгууллагатай зөвшилцөн Үндэсний статистикийн хороо баталж, захиргааны статистикийн мэдээллийн маягт, аргачлалыг Үндэсний статистикийн хорооны зөвшөөрснөөр тухайн байгууллага батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.