43 дугаар зүйл. Хяналтад байгаа хүний үүрэг
43.1.Хяналтад байгаа хүн дараах үүрэг хүлээнэ:
43.1.1.хууль тогтоомжийг дээдлэн хүндэлж, сахин биелүүлэх;
43.1.2.сард нэг удаа цагдаагийн байгууллагад биечлэн ирж, бүртгүүлэх;
43.1.3.цагдаагийн байгууллагаас дуудсан цагт ирэх;
43.1.4.байнга оршин суугаа газраа өөрчлөх тохиолдолд хяналт тавьж байгаа цагдаагийн байгууллагад мэдэгдэж, шилжин очсон нутаг дэвсгэрийг хариуцсан цагдаагийн байгууллагад долоо хоногийн дотор бүртгүүлэх;
43.1.5.байнга оршин суугаа газраасаа 14 хоногоос илүү хугацаагаар явах, гадаад улсад зорчих бол цагдаагийн байгууллагад урьдчилан мэдэгдэх;
43.1.6.хяналт тавьж байгаа цагдаагийн байгууллага, алба хаагчийн хууль ёсны шаардлага, эрх бүхий этгээдээс хүлээлгэсэн үүргийг биелүүлэх;
43.1.7.шаардлагатай тохиолдолд эрх бүхий этгээдээс хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хориглолт, хязгаарлалттай холбоотой асуудлаар амаар, эсхүл бичгээр, эсхүл цахим хэлбэрээр тайлбар гаргах; Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
43.1.8.хяналт тавьж байгаа албан тушаалтныг хуульд заасны дагуу өөрийн эзэмшил газар, орон байр, эд зүйлд саадгүй нэвтрүүлэх, үзлэг, нэгжлэг хийлгэх.
43.2.Хяналт нь энэ зүйлд зааснаас өөрөөр хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах үндэслэл болохгүй.