13 дугаар зүйл. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих сан /Энэ зүйлийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.1.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих сан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ, контентын олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зориулалттай байна. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.2.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих сангийн хөрөнгө энэ хуулийн 6.1-д зааснаас гадна соёлын үнэт зүйлийн загварыг ашиглуулснаас бий болсон орлогын 10 хүртэлх хувийн эх үүсвэрээс бүрдэнэ. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.3.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих сангийн хөрөнгийг дараах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна: /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.3.1.соёлын бүтээлч үйлдвэрлэлийн мэдээллийн сан байгуулж, баяжуулах; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.3.2.соёлын бүтээлч үйлдвэрлэл, үйлчилгээ, контент бий болгох төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.3.3.соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дэд бүтэц, барилга байгууламж, тоног төхөөрөмжийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.3.4.технологи нэвтрүүлэх, технологийн шинэчлэлт хийх; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.3.5.олон улсын арга хэмжээг гадаадад болон өөрийн оронд зохион байгуулах; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.3.6.соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр судалгаа хийх; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.3.7.соёл урлагийн байгууллагад шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хөгжмийн зэмсэг худалдан авах; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.3.8.хөгжмийн том хэмжээний болон дүрслэх урлаг, ном хэвлэлийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.3.9.олон улсын хэмжээний наадам, тэмцээн, үзэсгэлэн, яармагт уран бүтээлчийг оролцуулах, түүнд онцгой амжилт гаргасан иргэнийг шагнаж урамшуулах; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.3.10.үндэсний соёл урлагийг хөгжүүлэх, соёлын өвийг хадгалж хамгаалахад хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг алдаршуулах; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.3.11.монгол судлаачийг бэлтгэх, монгол судлаач, эрдэмтний шилдэг бүтээлийг шалгаруулж, хэвлүүлэх, сурталчлахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх. /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.4.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмыг Засгийн газар батална. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./