14 дугаар зүйл. Спортыг дэмжих сан
14.1.Спортыг дэмжих сан нь нийтийн биеийн тамир, хүн амын идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэсэн иргэний үр дүнг харгалзан магадлан итгэмжлэгдсэн спортын клубт үйлчилгээний төлбөрийн дэмжлэг үзүүлэх,, өндөр зэрэглэлийн тамирчин, дасгалжуулагчийг шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэх, үндэсний спортын төрлийг хөгжүүлэх, үндэсний хэмжээний тэмцээн, наадмын сэргээшийн эсрэг хяналтыг хэрэгжүүлэх, сэргээшийн эсрэг үйл ажиллагааны сургалт, сурталчилгааг зохион байгуулах, биеийн тамир, спортын чиглэлээр судалгаа, шинжилгээ хийх зориулалттай байна. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
14.2.Спортыг дэмжих сангийн хөрөнгө нь энэ хуулийн 6.1.2, 6.1.3, 6.2.2-т заасан эх үүсвэрээс бүрдэнэ.
14.3.Спортыг дэмжих сангийн хөрөнгийг энэ хуулийн 14.1-д заасан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна.
14.4.Спортыг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих журмыг Засгийн газар батална.