18 дугаар зүйл. Үндэсний шинжлэх ухаан, технологийн сан /Энэ зүйлийн гарчигт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

18 дугаар зүйл. Үндэсний шинжлэх ухаан, технологийн сан /Энэ зүйлийн гарчигт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.1.Үндэсний шинжлэх ухаан, технологийн сан нь шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлийн онолын суурь судалгаа гүйцэтгэх, шинжлэх ухаан, технологийн болон инновацийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зориулалттай байна. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.2.Үндэсний шинжлэх ухаан, технологийн сангийн хөрөнгө нь энэ хуулийн 6.1.1, 6.1.2, 6.1.3-т зааснаас гадна дараах эх үүсвэрээс бүрдэнэ: /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

18.2.1.төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн судалгаа хөгжүүлэлтийн ажлын үр дүнд бий болсон оюуны өмчид хамаарах бүтээгдэхүүнийг иргэн, аж ахуйн нэгжид ашиглуулсны төлбөрийн орлогын 2 хүртэл хувь. /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

18.3.Үндэсний шинжлэх ухаан, технологийн сангийн хөрөнгийг дараах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна: /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.3.1.шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлийн онолын суурь судалгаа хийх;

18.3.2.Засгийн газрын /улсын/ захиалгатай шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэхэд тэтгэлэг олгох;

18.3.3.эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх;

18.3.4.инновацийн төсөл хэрэгжүүлэх, гарааны санхүүгийн дэмжлэг олгох, технологи, үйлдвэрлэлийн туршилт, зүгшрүүлэлтэд дэмжлэг үзүүлэх;

18.3.5.Үндэсний шинжлэх ухаан, технологийн сангийн үйл ажиллагаа, үндсэн хөрөнгөтэй холбогдсон зардлыг санхүүжүүлэх; /Энэ заалтад 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.3.6.шинжлэх ухаан, инновацийн үр дүнд бий болсон бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсад сурталчлах, борлуулахад дэмжлэг үзүүлэх.

18.3.7.шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаа, үндэсний судалгаа хөгжүүлэлтийн төсөл, олон улсын хамтын ажиллагаа болон хамтарсан судалгаанд дэмжлэг үзүүлэх; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

18.3.8.шинжлэх ухаан, технологийн хүний нөөц болон шинжлэх ухааны авьяастныг бэлтгэх, хөгжүүлэх үйл ажиллагааг дэмжих; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

18.3.9.шинжлэх ухаан, технологийн соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах үйл ажиллагааг дэмжих. /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

18.4.Үндэсний шинжлэх ухаан, технологийн сангийн хөрөнгөөс аливаа татаас, урамшуулал олгохыг хориглоно. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.5.Үндэсний шинжлэх ухаан, технологийн сангаас тэтгэлэг олгох, сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмыг Засгийн газар батална. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.