19 дугаар зүйл. Эрүүл мэндийг дэмжих сан

ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

19 дугаар зүйл. Эрүүл мэндийг дэмжих сан

19.1.Эрүүл мэндийг дэмжих сан нь хүн амын эрүүл мэндийн байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тандах, судлах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажил зохион байгуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд дэвшилтэт технологи нэвтрүүлэх, зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн өвчтөний эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлэх болон амьгүй донорт оршуулгын тэтгэмж олгох зориулалттай байна. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

19.2.Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгө нь энэ хуулийн 6.1.2, 6.2.2-т заасан эх үүсвэрээс гадна дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

19.2.1.архи, согтууруулах ундааны онцгой албан татварын 1 хувь; 19.2.2.эмийн импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын 2 хувь;

19.2.3.тамхины онцгой албан татварын 2 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө.

19.3.Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг дараах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

19.3.1.иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, иргэнд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт, сурталчилгаа, нөлөөллийн үйл ажиллагаа; /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

19.3.2.хүний эрүүл мэндэд нөлөөлж байгаа эрсдэлт хүчин зүйлийг тандах, судлах үйл ажиллагаа; /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

19.3.3.эмийн зохистой хэрэглээг сурталчлан таниулах; /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

19.3.4.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт технологи шинээр нэвтрүүлэх үйл ажиллагаа; /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

19.3.5.зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн өвчтөний эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлэх; /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

19.3.6.тэтгэмжийн даатгалын шимтгэл төлөлт нь хуульд заасан хугацааг хангаагүй амьгүй донорын гэр бүлийн гишүүнд олгох нэг удаагийн тэтгэмж. /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

19.4.Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгөөс аливаа татаас, урамшуулал, тусламж олгохыг хориглоно.

19.5.Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг төвлөрүүлэн зарцуулах, хяналт тавих журмыг Засгийн газар батална. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.