20 дугаар зүйл. Кино урлагийг дэмжих сан /2021-07-02 өдрийн нэмэлт өөрчлөлтөөр хүчингүйд тооцов./
20.1.Кино урлагийг дэмжих сан нь кино урлагийг хөгжүүлэх, үйлдвэрлэх, түгээн таниулахад дэмжлэг үзүүлэх зориулалттай байна. /Энэ зүйлийг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
20.2.Кино урлагийг дэмжих сангийн хөрөнгө нь энэ хуулийн 6.1-д заасан эх үүсвэрээс бүрдэнэ. /Энэ зүйлийг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
20.3.Кино урлагийг дэмжих сангийн хөрөнгийг дараах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна: /Энэ зүйлийг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
20.3.1.монгол болон хамтарсан кино бүтээх зориулалтаар хөнгөлөлттэй зээл олгох; /Энэ зүйлийг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
20.3.2.кино үйлдвэрлэл, дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх; /Энэ зүйлийг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
20.3.3.олон улсын кино наадам, үзэсгэлэнд монгол киногоор оролцох, Монгол Улсад олон улсын кино наадам зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх; /Энэ зүйлийг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
20.3.4.улсын захиалгаар уран сайхны болон баримтат кино, хүүхэд залуучуудад зориулсан кино бүтээл туурвихад дэмжлэг үзүүлэх; /Энэ зүйлийг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
20.3.5.кино урлагийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, мэргэшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх. /Энэ зүйлийг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
20.4.Кино урлагийг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах, хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, түүнд хяналт тавих журмыг Засгийн газар батална. /Энэ зүйлийг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон